Гадаад харилцааFocus

Болгар Улстай ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлаар хамтрана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар өнөөдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Болгар дахь салбарын тэргүүн болон Бүгд Найрамдах Болгар Улсын шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан засгийн газрын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

uploaded picture

Уулзалтын үеэр талууд ажиллах хүчний гадаад, дотоод шилжилт хөдөлгөөний асуудлаар хэлэлцэж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Болгар Улсын төрөөс баримталж буй бодлого, туршлагын талаар харилцан мэдээлэл солилцлоо. Цаашдаа ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлаар сайн туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.

uploaded picture

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close