театрОнцлох

Өглөөний цайны өмнө

Гэгээн муза 16 олон улсын театрын наадмын нэг хүний жүжгийн төрөлд Дархан-Уул аймгийн Дархан хотын Залуучууд театрын жүжигчин Г.Хашцэцэг “Өглөөний цайны өмнө” моно жүжгээр нэр дэвшин өрсөлдөж байна.

Америкийн жүжгийн зохиолч, утга зохиолын Нобелийн шагналт Южин Гладстон О’Нил -ийн / Eugene Gladstone O’Neill/ зохиол “Өглөөний цайны өмнө” богино хэмжээний жүжигт аз жаргалгүй гэрлэсэн хосуудын гэрлэж байхдаа ч төсөөлж байгаагүй гунигтай амьдралыг харуулсан. Хүйтэн бодит байдал, зовлон зүдгүүр мөрөөдөл, хүсэл тэмүүллийг таслан зогсооход юу тохиолдож болохыг өгүүлдэг. Үүний үр дүнд цөхрөнгөө барсан хоёр хүн нэг нэгэнтэйгээ тэмцэлдэж, эцэст нь нэг нь санамсаргүй байдлаар амиа алдаж төгсдөг билээ.

“Өглөөний цайны өмнө” моно жүжгийн уран бүтээлчид дараах төрлүүдэд нэр дэвшээд байна.

Нэг хүний жүжгийн төрөлд: “Өглөөний цайны өмнө”

Шилдэг найруулагч: М.Цогт

Шилдэг тайзны зураач: Г.Хашцэцэг                                 

Шилдэг эмэгтэй жүжигчин: О.Уранбилэг

Дашрамд дуулгахад, Зохиолч Южин Гладстон О’Нил энэхүү бүтээлийг 1916 онд туурвисан бөгөөд түүний яруу найргийн нэртэй жүжгүүд нь Оросын жүжгийн зохиолч Антон Чехов, Норвегийн зохиолч Хенрик Ибсен, Шведийн жүжгийн зохиолч Август Стриндберг нартай холбоотой реализмын жүжгийн арга барилыг АНУ-д нэвтрүүлсэн анхны жүжгүүдийн нэг байсан гэдэг. О’Нилийн жүжгүүд нь Америкийн англи хэлээр илтгэл тавьж, нийгмийн захын дүрүүдийг багтаасан бөгөөд түүний ихэнх жүжгүүд эмгэнэлт явдал, хувийн гутранги үзлийг агуулсан байдаг ажээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close