Гадаад харилцааTravelОнцлохШинэ мэдээ

“Францын соёлын өдөр” зохион байгуулагдлаа

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”-ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв, Монгол улс дахь Францын төлөөлөгчийн газар Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Сүхбаатарын талбайд өчигдөр “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармагийг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Цаашид олон улсын соёлын өдрүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг дарга нийслэлд зохион байгуулах урлаг, соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг баталсан. Энэ жил 36 арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Соёлын өдөрт сургалт судалгааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компани, ресторан, ТББ болон франц хэлтэн орнуудын дипломат төлөөлөгчийн газар зэрэг 40 гаруй байгууллага оролцов. Тус арга хэмжээний үеэр оролцогч байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, Монгол дахь франц хэл, соёл сонирхогч, суралцагчдад франц хэлээр харилцах таатай боломжийг бий болголоо.

Түүнчлэн урлаг соёлын арга хэмжээнд Циркийн үзүүлбэр, DJ Løwne, Voice шоуны “содон төрх” дуучин Jojo хүрэлцэн ирж ая дуугаа өргөв. Мөн франц хэлтэн орнуудын хүнсний бүтээгдэхүүн амталгаа явагдаж, олон нийтэд нээлттэй “Шөлний тэмцээн” зохион байгуулагдсан юм.

Өдөрлөгийн үеэр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглогдох алдарт “Кармен” дуурийг Улаанбаатар хотын төвдэлгэцээр шууд дамжуулж олон нийтэд толилууллаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close