ОнцлохЭрүүл мэнд

Хавдраар өвчлөгсдийн 86 хувь нь ид хийж бүтээх насныхан байна

Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-тэй хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалтыг /2022.01.26/ зохион байгууллаа.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байна. Тодруулбал, 2021 онд хорт хавдрын 5981 тохиолдол бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас баржээ. Нийт оношлогдсон иргэдийн 74 хувь нь хожуу шатандаа өвчин нь илэрч, улмаар нас барж байна. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт, үүний дотор элэг, ходоодны шалтгаант хавдрууд мөн тэргүүлж байна. Тэгвэл улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар мөн эхнээсээ гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Хавдраар өвчлөгсдийн нас жил ирэх тусам залуужиж, нийт үйлчлүүлэгчийн 86 хувь нь 45-аас дээш буюу ид хийж бүтээх насандаа хорт хавдарт өртөж байна. Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийн давж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх хүртэл газар авсан.

Яг одооноос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэв. Мөн тэрбээр хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэг үзлэгт тогтмол хамруулах, энэ талаарх мэдлэг, ойлголттой болгоход Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоотой хамтран ажиллахаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close