Энэ сардУрлаг спортЧөлөөт цаг

“Монголын тал нутаг”-аар тэргүүн байрыг хүртлээ

Английн “ВВС” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөл хамтран 1983 оноос эхлэн уламжлан болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” уралдаанд манай дуурийн дуучид амжилттай оролцож  эх орныхоо нэрийг дуурсгаж байна.

2015 онд эл уралдаанд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, “Audience Prize” буюу үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан юм. Тэгвэл энэ удаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, ОХУ-ын “Марийнский” театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар нар шилдэг 20- багтлаа.

Баритон Г.Ариунбаатар Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлүүдээс дуулсан. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америк, Шотланд, Украин, Английн дуучидтай өрсөлдсөн. Тэрбээр гурван дуу дуулахаас сүүлийн дуугаа Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг дуулсан. Энэ дууг дуулахад түүний хоолойны цар хүрээг нотолж, мэргэжлийн алдартай шүүгчид “Force of Nature” буюу “Байгалийн хүч” гэж үнэлжээ.

Харин тенор Б.Батжаргал анх удаа тус тэмцээнд орж  шилдэг 20-д багтсан. Азид төдийгүй дэлхийд тенор хоолойтнууд үнэлэгдэх болсон энэ үед Б.Батжаргал Монголын тенор дуучдын төлөөллийг дэлхийд таниулсан. Түүний дуулсан Донцэттигийн “La fille du regiment” дуурийн “Ah! mes amis” ари өндөр үнэлгээг авчээ.

Энэхүү уралдаан BBC телевизийн радио сувгаар шууд явдаг учраас сонсогчид хэдийнэ дүгнэлтээ хийдэг. Одоогоор Г.Ариунбаатар “The Song Prize” /Романс/ төрөлд түрүүлээд байгаа бөгөөд финалын шалгаруулалтад Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юри Самойлов, Английн Луиз Олдео нар ч үлдсэн. Ингээд “Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын уралдааны ялагч тодроход Английн дуучин Луиз Олдео түрүүлжээ.

Уралдааны талаар Г.Ариунбаатар өөрийн твиттэр хуудсаараа ингэж бичжээ. ‘Тэмцээн маань сайхан болж өнгөрлөө. Эх орондоо 4-н Цомтой харих байсан… Нэгийг нь нутгийн бүсгүйд алдлаа. Баярлалаа та бүхэндээ’ гэсэн байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close