Орон нутаг

Төв шугамын гүйцэтгэлийн чанарт хяналт тавив

Эрдэнэт хотын 1,2-р хорооллын инженерийн шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх ажил Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. 5 багц ажлаас бүрдсэн эл шугамын ажлын хувьд 500 мм-ийн буюу 1,2-р хорооллын голд байрладаг шугамын буцаан дүүргэлтийн ажил дээр хөндлөнгийн байгууллагын хяналт, туршилтууд хийгдэж дуусчээ. Ингэснээр  булалт хийх, шугам хоолойн гагнуур, дулаалга болон цэвэрлэгээний ажлууд эхлээд байна. 

Эрдэнэт үйлдвэрийн Барилга, байгууламж хяналт төлөвлөлтийн хэлтсээс шугамын булалт болон хөлдөхөөс өмнө шугамын нягтруулалтаа хэрхэн хийж буй зэрэг чанарын гүйцэтгэлд өдөр бүр хяналт тавин ажиллаж байгааг Хяналтын инженер Б.Мягмаржаргал ярилаа. Тус ажил дээр нийт 32 хүн ажиллаж байгаагаас тав нь мэргэжлийн өндөр зэрэгтэй гагнуурчид байгаа аж.

Төв шугамын гүйцэтгэлийн чанарт хяналт тавин ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн ард иргэдийн төлөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулснаар төв шугамын хуучин хоолойг орчин үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн ган хоолойгоор сольж, хотын 1,2,3,4-р бичил хорооллын шугам сүлжээ урт хугацаанд эдэлгээтэй, найдвартай ажиллах баталгаатай болж байна. Мөн төв зам доогуур нэвтрэх гарцууд хийсэн нь шугамд гэмтэл гарсан тохиолдолд зам хаах, эвдэх шаардлагагүйгээр засвар хийх боломж бүрдүүлж буйг гүйцэтгэгч болон хяналтын багийнхан онцолж байна.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close