Орон нутаг

Зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах, зудын гамшгийн даван туулах чадавхыг нэмэгдүүлэх урт хугацааны стратегийг тодорхойлох зорилгоор зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх  ажлыг эхлүүлээд байна.

Үнэлгээний ажлын хэсэг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрайтай уулзаж, гүйцэтгэх ажлын зорилго чиглэлийг танилцуулж, мэдээлэл солилцсон юм. 

Ажлын хэсэгт ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газар, УОК-ын Ажлын албаны төлөөлөл дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  энэ сарын 06-15-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь аймгуудад ажиллаж байгаа юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close