ОнцлохЭрүүл мэнд

Монгол, Японы эмнэлэгийн өргөтгөл барилга барих санхүүжилт хүсэв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулсан хамтарсан ажлын багийн ахлагч Х.Ганхуяг (2021.08.18) АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг дээр ажиллан, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.

АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн удирдлага 450 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх хүсэлтээ УИХ-ын гишүүн Х.Ганхуягт уламжлав. Үүнээс гадна зүрхний шигдээсийн үед яаралтай тусламж үзүүлэх аппарат, тоног төхөөрөмжийн санхүүжилтэд шаардлагатай 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг танилцуулсан. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Уг ажлын баг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, аажлын худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий тус ажлын хэсэг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ажилтай танилцаад байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close