Эрүүл мэндFocus

Уруул, тагнайн төрөлхийн гажиг заслын эмчилгээг 100 хувь үнэгүй хийнэ

Хүүхдийн төрөлхийн гажиг заслын эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг. Тодруулбал, 2021 онд батлагдсан ЭМДҮЗ-ийн гуравдугаар тогтоолд тусгагдсанаар хүүхдийн бүх төрлийн гажиг заслын тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах болсон.

Тухайлбал, уруул, тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, томоохон артери, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт мэс заслын зардлыг иргэн, даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн аж. Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас 7 сая төгрөгийн үнэтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сан хариуцдаг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close