Гадаад харилцааЭдийн засагОнцлох

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт Хонконгтой хамтрана

Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Худалдаа, эдийн засгийн нарийн бичгийн дарга Эдвард Яу Танг-вахтай 2021 оны 7 дугаар сарын 05-нд Засгийн газрын төв байранд уулзлаа.

Уулзалтаар хоёр талын худалдаа, үйлчилгээний салбарт хамтын ажиллагаа удаан байгааг онцолж цаашид ахиц гаргах, аялал жуулчлалын болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Ялангуяа кино үйлдвэрлэлийн салбарыг онцолж хамтарсан уран бүтээл хийх боломжийг судалж ажиллахаар болов.  

Мөн түүнчлэн Бүс ба зам санаачилгын хүрээнд бүс нутгийн интерацид идэвхитэй оролцох замаар Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт болон бизнесийг нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллахаар санал нэгдэв.

Ирэх 9 дүгээр сард Хонконгт зохион байгуулагдах худалдаа хөрөнгө оруулалтын “Бүс ба зам 2021 олон улсын чуулга уулзалт”-д манай талаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж  уг арга хэмжээнд монголын эдийн засгийн тэргүүлэх төслүүдээс танилцуулахаар тохирлоо.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, стартап компаниудыг дэмжих талаар туршлага судлах, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар болов.

Хонконгийн Худалдаа, эдийн засгийн хөгжлийн газар нь Худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлалын болон Харилцаа холбоо, бүтээлч аж үйлдвэрийн салбарын  хүрээнд олон талт бодлого боловсруулж, зохицуулах үндсэн чиг үүрэгтэй Засгийн газрын төв байгууллага юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close