Орон нутагFocus

Сүхбаатар аймаг хот хоорондын хөдөлгөөнөө хаана

Сүхбаатар аймгийн онцгой комиссын VIII хурлын шийдвэрээр тус аймаг хот хоорондын хөдөлгөөнөө 3 дугаар сарын 13-ны 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Энэ нь Улаанбаатар хотод өвчлөл хурдацтай тархаж буйтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг тодотгов.

Ингэхдээ эрүүл мэндийн шалтгаантай бол 13А маягтаар, зайлшгүй албан томилолт, буяны ажил болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэдийг шинжилгээний хариунд үндэслэн нэвтрүүлнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ажилчдын ээлж солих, өвс тэжээл, шатахуун, хүнс тээвэр, барилгын материал, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн тээвэрлэлт хэвийн явах юм.

Харин голомттой бүсээс ирэх иргэн аймгийн Шуурхай штабт заавал хүсэлтээ гаргах аж. Хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримт, шинжилгээний хариу, гэрийн тусгаарлалтын баталгааны хуудас, гар утсандаа CLIX GPS суулгасан талаарх мэдээлэл зэргийг хавсаргана. Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан иргэнд Шуурхай штабаас зөвшөөрлийг цахимаар хүргүүлнэ. Зөвшөөрөл дээр автомашины улсын дугаар, зорчигчийн нэр, регистр, утасны дугаар бичигдэх юм байна.

Мөн олон нийтийг хамарсан цуглаан, соёл урлагийн үзвэр үйлчилгээ зэргийг зохион байгуулахыг хориглов.

Аймаг доторх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close