Нийслэл

Нэгдүгээр эгнээгээр зорчсон 43.444 зөрчил бүртгэгджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 16-20-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа. Тодруулбал,

Хурд хэтрүүлсэн – 1193,

Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй – 170,

Гэрлэн дохио зөрчсөн – 26,

Ачилтын торгууль – 1657,

“E-Police” аппликейшнаар ирүүлсэн зөрчил – 3082;

Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон – 43.444;

Түр болон удаан зогсох хориотой газар зогссон – 2928 зөрчил бүртгэгдсэн байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close