Орон нутагFocusШинэ мэдээ

Дархан-Уул аймагт 97 иргэн тусгаарлалтад байна

Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид 109 иргэнээс түргэвчилсэн тестээр, 79 иргэнээс PCR шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна.

Ажиглан тусгаарлах 2 байранд 97 иргэн / том хүн-95, хүүхэд-2/ тусгаарлалтад байна. Тусгаарлах байранд Эрүүл мэндийн газраас 4, Онцгой байдлын газраас 2, Цагдаагийн газраас 2, тогооч-3, үйлчлэгч-5, засварчин-1 нийт 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Шинээр зөөвөрлөгдөн ирсэн 1 тохиолдлын ойрын хавьтлын 2 иргэн, дам хавьтлын 234 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Мөн Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад орсон 992 иргэн нийт 1228 иргэн байна.

Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын гадна талд орох, гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих 15 пост, 4 хөдөлгөөнт эргүүлд Цагдаагийн газраас 24, Онцгой байдлын газраас 17, Эрүүл мэндийн газраас 2, бусад байгууллагаас 7 нийт 50 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Аймгийн Шуурхай штабаас холбогдох журмын дагуу бичиг баримтыг үндэслэн 23 нэвтрэх зөвшөөрлийг 50 иргэн, 29 нэгж техникт олгосноос Улаанбаатар хот руу 5, бусад орон нутаг руу 18 зөвшөөрлийн хуудсаар хөдөлгөөн үйлдсэн байна.

Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд явж буй 56 нэгж техниктэй 77 иргэн, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутаг руу 48 нэгж техниктэй 106 иргэн нийт 104 нэгж техниктэй 183 иргэнийг аймгийн төвөөр дайран өнгөрөх үед хяналт тавьсан.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 57 объектийн 9435 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Аймгийн Шуурхай штабын 7037-7010 тоот утсанд нийт 104 дуудлага, мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ. Аймгийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах болон замын хөдөлгөөнийг зохицуулах эргүүл, хяналт шалгалтаар нийт 38 чиглэлд 56 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Гудамж талбайд хэв журам сахиулах, эргүүл хяналт шалгалтаар нийт 18 чиглэлд 36 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.Дархан суманд өдрийн цагаар 8 цэгт 8 алба хаагч, шөнийн цагаар 12 цэгт 12 алба хаагч, замын хөдөлгөөнт эргүүлийн 3 автомашинтай гудамж, замд хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотоос 33 тээврийн хэрэгсэлтэй 61 иргэн, бусад аймаг орон нутгаас 5 тээврийн хэрэгсэлтэй 11 иргэн, Сэлэнгэ аймгаас 10 тээврийн хэрэгсэл 14 иргэн, Орхон сумаас 1 тээврийн хэрэгсэлтэй 7 иргэн нийт 49 тээврийн хэрэгсэлтэй 93 иргэн Дархан-Уул аймагт ирсэнийг бүртгэж нэвтрүүлсэн.

Асрамж, халамжийн төвүүдийн 116 хүүхдийн биеийн байдал хэвийн, Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нэг насанд хүрэгч, нэг хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байна.Хонгор сумын мэргэжлийн ангийн гишүүд хүнс тэжээл шаардлагатай таван өрхийн 22 иргэнд /хүүхэд 13/ 250.000 төгрөгийн хүнсний дэмжлэг үзүүлж, айл өрхүүдэд, мэдээ мэдээлэл өгч зөвлөн тусласан.

Хүнсний хангамж тооцоход малын мах 18 /дайвар оруулсан/, гурил, гурилан бүтээгдэхүүн 829 /буудайн хэмжээг гурилд шилжүүлсэн/, сүү, сүүн бүтээгдэхүүнээр 9, төмс 244, хүнсний ногоо 334, будаа 14, тос 70, элсэн чихэр 88, давс 38, өндөг 0.33, цэвэр ус 1,4, цай 0.42 хоногийн нөөцтэй байна.Аймагт үйл ажиллагаа явуулж буй 3 гурилын үйлдвэрт буудайн үлдэгдэл 41439.7 тонн, хивэг 176.9 тн үлдэгдэлтэй байна.

Хот хооронд хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэдэг Дарханы харьяалалтай “Хүчирхэг Урлал” НҮТББ-ын “Дархан Тээвэр”, Дархан Залаат Хүлэг, Хоршоо болон мөн хувиараа тээвэрлэлт хийх хүсэлт гаргасан 63 жолооч болон автомашиныг бүртгэж 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүнс тээвэр хийхээр 9 зөвшөөрлөөр 13 тээврийн хэрэгсэлд нэвтрэх бичиг олгосон байна. Амралтын өдрүүдэд зөвшөөрөл олгоогүй болно.

Мал эмнэлгийн нэгдсэн системээр тус өдөр үхрийн мах 840 кг, хонины мах 5160 кг, ямааны мах 95 кг, 460 ширхэг арьс ширэнд мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд гарал үүслийн гэрчилгээг олгосон байна.Дархан сумын 140 дүгээр постоор нэвтэрсэн 1 тээврийн хэрэгсэл 86 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн.Шарын гол суманд гэрийн хяналтад байгаа 84 иргэний гар утсанд GPS хяналтын систем суулгаж GPS-ээр хянах нөхцөлийг бүрдүүлсэн.

Өрхийн 4 эмч, сувилагч нар хяналт тавьж байна. Шарын гол сумын Онцгой комисс Дархан-Уул аймгийн харьяалалтай, Дархан, Хонгор, Орхон сумд руу хөдөлгөөнд оролцох 23 иргэнд нэвтрэх бичиг олголоо. Дархан суманд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотоос суудлын автомашинаар 325 иргэн, бусад аймаг, орон нутгаас 1009 иргэн орж ирснийг бүртгэлжүүлэн гэрийн тусгаарлалтад шилжүүлж хяналт тавьж ажиллаж байна.

Шарын гол, Хонгор, Орхон сумд руу хүнс түгээлт, нүүрс тээвэрлэлт, буяны ажилтай холбоотой 42 иргэнд зөвшөөрөл олгож 3 албан хаагч ажиллаж байна.Улаанбаатар хотоос ирсэн 119 оюутныг фэйсбүүк цахим хуудсанд нэгтгэн зааварчилгаа өгч, нийт 56 оюутны гар утсанд нь GPS суулгалаа. Уг ажлыг үргэлжлүүлэн Улаанбаатар хотоос жижиг тэргээр ирсэн иргэдийн гар утсанд GPS суулгах ажлыг 6 албан хаагч гүйцэтгэж байна.

Боловсрол соёл урлагийн газрын 6 сургуулийн 59 багш Улаанбаатар хотоос жижиг тэргээр ирсэн 296 иргэнд хяналт тавьж ажиллаж байна.Хонгор суманд гэрийн тусгаарлалтад 21 иргэн байна. Тус сумаас Дархан, Орхон, Шарын гол сумд руу нэвтрэх хүсэлт гаргасан 172 иргэнд нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгосон. Хонгор суманд худалдаа үйлчилгээ эрхэлж буй 24 хүнсний дэлгүүрийн нийт 1086 м2 , спорт заалны 650 м2, Эрүүл мэндийн төвийн 450 м2 нийт 2186 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

Орхон суманд шинэ тохиолдлын дам хавьтал болох 21 иргэнийг гэрээр тусгаарлаж байна. Орхон сумын хэмжээнд 11 хүнсний дэлгүүр, 1 цайны газар, 1 халуун ус, 09:00 цагаас 22:00 цагийн хооронд хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж байна..Үсчин, соёлын төвийн спорт заал, номын санд 18 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчлэх зөвлөгөө зөвлөмжийг өгч ажилласан байна.​

Орхон сумын хэмжээнд нийт 6 аж ахуй нэгж байгууллагын 4970 м2, 8 хүнсний дэлгүүрийн 79.5 м2, нийтийн эзэмшлийн 4, 5 дугаар байрны нийт 7169 м2 нийт талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close