Хүмүүнлэгийн тусламжийг 740 өрхөд хүргэнэ
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2021/01/142384421_4330974260251769_9087564254223168959_o-6yk2v4qnbf4x3yy67ijlxb4fod1980zodmv1wj20qbk.jpg?resize=780%2C405)
Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэх хоёрдахь ээлжийн тусламжийн цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө.
![](https://i0.wp.com/nema.gov.mn/wp-content/uploads/2021/01/143046072_4330974146918447_1786443524637668219_o-1024x683.jpg?resize=1024%2C683&ssl=1)
Тусламжийн хүрээнд нэг өрхөд 240’000 төгрөг, 127,750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц олгоно.
Малын эрдэс тэжээлийн өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.
![](https://i0.wp.com/nema.gov.mn/wp-content/uploads/2021/01/142431968_4330974056918456_8642149322233219248_o-1024x683.jpg?resize=1024%2C683&ssl=1)
Монголын улаан загалмай нийгэмлэгээс нэгдүгээр сард 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
![](https://i0.wp.com/nema.gov.mn/wp-content/uploads/2021/01/141199746_4330974186918443_4456914895202312400_o-1024x683.jpg?resize=1024%2C683&ssl=1)
![](https://i0.wp.com/nema.gov.mn/wp-content/uploads/2021/01/141318853_4330974223585106_4586247506568604713_o-1024x683.jpg?resize=1024%2C683&ssl=1)
![](https://i0.wp.com/nema.gov.mn/wp-content/uploads/2021/01/143568220_4330974023585126_4716070125943976041_o-1024x683.jpg?resize=1024%2C683&ssl=1)
Эх сурвалж: Монголын Улаанзагалмайн нийгэмлэг