Байгаль орчинОнцлохОрон нутагШинэ мэдээ

“ЭКО-БАЯНХОНГОР” төслийг хамтран хэрэгжүүлнэ

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, Баянхонгор аймаг байгуулагдсанын 80 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй “100 бүтээлч ажил” арга хэмжээний хүрээнд “Шизүмон” ТББ-тай хамтран “ЭКО-БАЯНХОНГОР” төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Уг санамж бичгийн хүрээнд байгаль орчны эрсдэлийг бууруулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн боловсрол”, “Хог хаягдлын менежмент ба гарц, шийдэл” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн хог хаягдлыг ангилан ялгах, байгууллагын гэрэл, ус, цахилгааныг хэмнэх зэрэг алба хаагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлж, “Хогоо ангилж-хотоо цэвэрлэе-Цагдаа 100” уриалга гарган бусад төрийн байгууллагуудыг уриалж, аймгийн “Ногоон хөгжлийн бодлого”-ийн хэрэгжилтийг дэмжих зорилгоготой аж.

Эх сурвалж: БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close