Орон нутагFocusШинэ мэдээ

Ханх суманд урд шөнө 5 удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 4.1, 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хөвсгөл аймгийн Ханх сумын хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдрийн 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон байна.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close