Орон нутагFocusШинэ мэдээ

“Банхар” арт терапи төслийг хэрэгжүүлж эхэллээ

“Ковид-19” цар тахлын үед хөл хорио тогтоох, цэцэрлэг сургууль ажиллахгүй гэх мэтээр хүүхдүүд гэртээ байх цаг нь их байна. Өөрөөр хэлбэл ийм үед сурагчдад чиглэсэн цахим болон тусгай зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3, 4-р сургуулийн сурагчид, багш нар, эцэг эхчүүдийн дунд БАНХАР арт терапи 1 жилийн хугацаанд үргэлжлэх төслийг /2021.01.12/ хэрэгжүүлж эхэллээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЕБС-ууд, Арт терапи холбоо хамтран тус төслийг хэрэгжүүлнэ.Арт терапи сэтгэл заслаар үгээр илэрхийлэх боломжгүй болсон нөхцөлд сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжээ аюулгүйгээр илэрхийлэх, өөртөө төрж байгаа эерэг, сөрөг мэдрэмжээ ойлгох, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, сөрөг дадал зуршлаа өөрчлөхөд нөлөөлөх ач холбогдолтой юм.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бие биедээ дээрэлхэх, сөрөг сэтгэгдлүүд төрүүлэх үзэгдлүүд их байдаг нь өсвөр насны охид хөвгүүд өөртөө итгэлгүй болох, сэтгэл зүйд дарамт хүчирхийлэл бий болгодог. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох, бууруулах зорилгоор БАНХАР арт терапи төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 1 жилийн хугацаанд 40 сургагч багш, 20 багш, 20 эцэг эхийг мэргэжил арга зүйгээр хангаж бэлтгэнэ. Цэцэрлэг, сургууль эхлэхээр БАНХАР сэтгэл зүйч сургуулиудаар явж сэтгэл зүйтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө. Сургагч багшаар бэлтгэгдсэн багш, сурагч, эцэг эхчүүд үе тэнгийхэн бие биедээ дээрэлхэх, нас хүйсээр гадуурхах, сөрөг сэтгэгдлүүд төрүүлдэг арга хэмжээг бууруулах, үгүй болгох нөлөөллийн арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлнэ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close