Гадаад харилцааНийгэмFocusШинэ мэдээ

Ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлж байна

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах гэрээг 2017 онд байгуулсан юм.

Гэрээний хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын эмзэг бүлгийн малчин эмэгтэйчүүд болон сургуулийн дотуур байранд байгаа өсвөр насны охидод 158 сая төгрөгийн өртөг бүхий 1485 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгааг энэ үеэр талууд онцлон тэмдэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close