Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

ГИХГ цахимаар үйлчилгээ үзүүлж байна

Шинэ төрлийн коронавируст халдвар дэлхий даяар тархаж, Монгол Улсад цар тахлын халдварын голомт үүссэн энэ цаг үед Гадаадын иргэн, харьяатын газар Evisa.mn цахим сайтаар үйлчилгээ үзүүлж, Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон http://mn.immigration.gov.mn сайтын “онлайн туслах” чатботоор зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш 16 уригч аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэдийн хүсэлтийг шийдвэрлэжээ. Үүнээс гадна Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч, түр ирэгч гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой 220 уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг цахимаар хүлээн авсан аж.

poster-online-helper (1).jpg

Мөн Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон http://mn.immigration.gov.mn сайтын “онлайн туслах” чатботоор 1700 орчим гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч, түр ирэгч гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн виз, оршин суух зөвшөөрөл олголт, сунгалт, бүртгэл, хасалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авах шаардлагатай бол Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон байгууллагын албан ёсны цахим сайтын “онлайн туслах” чатботоор холбогдохыг зөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close