ЭМЯОнцлохШинэ мэдээ

Хөл хориог 14 хоногоор сунгах санал хүргүүлэв

Эрдэмтэн, докторууд Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэв. Тодруулбал, Эрүүл мэндийн яам  болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж  Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ,  ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа,  АУ-ний доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч З.Адьяасүрэн,  АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга Г.Сүрэнханд нар оролцов. Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.  Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Ийнхүү Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болов.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close