FocusШинэ мэдээ

Сэлэнгэ аймгийн 3 иргэнээс короновирус илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэхүү мэдээллийн үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 11-р сарын 12-нд 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд вирус илэрсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн. 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус батлагдсан. Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 104 хүнд шинжилгээ хийхэд нийт зургаан хүнд вирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон гарлаа. Монголд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 317 нь эдгэрсэн.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close