Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Тамир Акканыг “Олон улсын цэргийн хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр шагналаа

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн албан үүргээ хүлээлцэж буй хурандаа Тамир Аккан болон шинэ албанд томилогдож буй хурандаа Өзгүр Назим Унсалыг /2020.10.13/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа өдөр ирэх тутамд хөгжиж буйг онцлоод цаашид цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цар хүрээг нь тэлэх талаар олон талын арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм.

Уулзалтын үеэр албан үүргээ хүлээлцэж буй хурандаа Тамир Акканы хоёр орны батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Олон улсын цэргийн хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр шагнаж урамшуулав.

Мөн шинээр томилогдож буй хурандаа Өзгүр Назим Унсалыг Монгол оронд тавтай морилохыг урьж, түүний цаашдын ажил албанд өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ хоёр улсын батлан хамгаалах салбарын хөгжилд харагдахуйц ахиц гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close