БоловсролFocusШинэ мэдээ

Хөвсгөл далайн эрэг дээр “Найрамдал зуслан-2” байгуулагдана

Засгийн газар өнөөдөр хуралдаанаар, Олон улсын хүүхдийн “Найрамдал зуслан-2” байгуулах тогтоолыг батлав.

Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт нэг ээлжинд 500 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, Найрамдал-2 зусланг байгуулахаар болсон байна.

Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудаснаа “Засгийн газар хуралдаж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар боллоо” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close