Нийгэм7 хоног

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 278 иргэн эх орондоо ирлээ

УБ-Сөүл чиглэлийн онгоц 20 цаг 40 минутад газардлаа. Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу уг  Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас нийт 278 иргэн иргэн эх орондоо ирж байгаа юм.

Тодруулбал, өндөр настан болон асран хамгаалагчтай 29, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Зүчи”, “Корпорэйт” зочид буудал болон “Сэлбэ ресорт” амралтын газарт байрлуулж, 21 хоног тусгаарлах юм.

Холбоотой мэдээ

Back to top button
Close