Нийгэм7 хоногОрон нутагФото сурвалжлага

“Эрүүл цагдаа” хөтөлбөрт Баянхонгорчууд нэгдлээ

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд хэрэгжиж буй “Эрүүл цагдаа хөтөлбөр”, “Байгууллагын соёлыг дээшлүүлэх хөтөлбөр”, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй д алба хаагчдын бие бялдарыг бэлтгэлжилтийн түвшинг ахиулах, хорт зуршлаас ангид байлгах зорилгоор унадаг дугуйжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасаг, “Залуучуудын зөвлөл”-тэй хамтран унадаг дугуйн стандарт бүхий 2 дахь зогсоолыг бий болгон, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Ингэхдээ МЭРИДА” Хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хамтран ажиллах гэрээний дагуу 2 дугаар ээлжинд хамрагдсан 41 алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр унадаг дугуй олгосон байна.

Мөн алба хаагчдын биеийн дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Эрүүл агаар эм” 14 км унадаг дугуйн аялал зохион байгуулж, амны хаалт тарааж, халуун цай, чацарганаар үйлчиллээ. Аялалд хамрагдсан алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд азтан шалгаруулж, Цагдаагийн газрын даргын гарын бэлгээр шагнажээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close