ОлимпУрлаг спорт

Японы Олимп “хараагдсан уу” …

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах саналыг Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах хүлээн зөвшөөрч, ирэх VII.24-VIII.09 өдрүүдэд товлогдсон Токиогийн олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

FILE PHOTO: Japanese minister Taro Aso takes questions at the annual meeting of the International Monetary Fund and World Bank in Washington, U.S., Oct. 18, 2019. REUTERS/James Lawler Duggan/File Photo

Хэдхэн хоногийн өмнө Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн шадар туслах гэгддэг задгай яриатайгаараа алдартай тус улсын Сангийн сайд Таро Асо “Хараагдсан Олимп” хэмээн хэлснээс болж багагүй маргаан үүсгэсэн юм. Түүний үзэж буйгаар Япон Улсын зохион байгуулах эрхийг нь авсан олимпийн наадмууд 40 жилийн давтамжтайгаар ямар нэг байдлаар цуцлагдаж, Япон улс зарим олимпийн наадамд оролцож чадахгүй байгаа нь хараал хүрсэн гэж үзэх үндэслэл гэнэ. Тухайлбал,

  • 1940 онд Японы Саппоро хотын Өвлийн Олимп Хятад, Японы дайн өргөжсөнөөс болж цуцлагджээ.
  • 1980 онд Зөвлөлт Холбоот Улсад зохиогдсон Москвагийн зуны Олимпийг барууны орнууд “бойкот” хийв. Учир нь тухайн үеийн ЗХУ, Афганистан руу довтолсноор АНУ болон барууны орнууд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, капиталист орнуудын шахалтаас болж Япон улс оролцож чадаагүй байна.
  • 2020 оны Японы Токиогийн Олимп цуцлагдаж байна. Дэлхийн нийтийг хамарсан “COVID 19” цар тахалаас үүдэн зарим улс орнууд олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдэж, дэгдэлт намжаагүй гэсэн эрдэмтдийн судалгаа зэргээс үүдэн ийнхүү нэг жилийн дараа зохион байгуулагдахаар боллоо.

Үнэхээр Японы Сангийн сайд Асо Тарогийн хэлсэн шиг тус улсад 40 жил тутамд “Олимпийн хараал” эргэж ирдэг гэсэн үг үү?

Тэгвэл “Олимпийн хараал”-тай холбоотой өөр нэгэн тайлбар байдаг ажээ. Олимп дууссаны дараа зохион байгуулсан орон нь өрөнд орох юм уу, эсвэл дэлхийд ямар нэгэн таагүй зүйл болдог гэсэн яриа ч байна.

Түүх сөхвөл,

  • 1928 оны Олимпийн IX наадам буюу Амстердамын зуны олимп зохион байгуулагдсанаас хойш Дэлхийн II дугаар дайн эхлэв.
  • 1932 онд Олимпийн XXIII наадам буюу Лос-Анжелесын зуны олимп зохион байгуулагдсанаас хойш 1941 онд Сувдан эрэгийн дайралт болов.
  • 1936 онд Олимпийн XI наадам буюу Берлиний зуны олимп зохион байгуулагдсанаас хойш 1948 онд Нацист Германы дэглэм устав.
  • 1980 оны Олимпийн XXII наадам буюу Москвагийн зуны олимп зохион байгуулагдсанаас хойш 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад осол болж, 1991 онд ЗХУ задран унав.
  • 1988 оны Олимпийн XXIV наадам буюу Сөүлийн зуны олимп зохиогдсоны дараа 1997 онд “Зүүн азийн валютын хямрал” болов.
  • 2020 онд Олимпын XXXII наадам буюу Токиогийн зуны Олимп зохион байгуулагдахын өмнөхөн дэлхий даяаар хамарсан Вириусын тархалт дэгдэж, нэг жилийн дараа зохиогдохоор болж байна.

Үнэндээ, дээрхи тохиолдлууд нь ямар нэгэн учир шалтгаандаа бус Олимпийн дараах таагүй явдал гэж харах хэрэгтэй болов уу. Тиймээс “Олимп бол дэлхийн хүн төрөлхтөний эв нэгдлийн их наадам” гэдэг утгаараа ирэх жил Япон улс энэхүү арга хэмжээг баяр хөөртэйгээр зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Тэгшээ

Холбоотой мэдээ

Back to top button
Close