Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих дуут дохиолол суурилуулжээ
“Эрдэнэт хотыг жишиг хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд авто замын зургаан байршилд явган хүний гарцын дуут дохиолол суурилуулахаар төлөвлөсөн. Одоогоор тавдугаар хорооллын хойд талд, Кувейтын гудамж, Чандмань төв зэрэг хүн ам их зорчдог дөрвөн байршилд суурилуулаад байна. Ингэснээр иргэдийн аюулгүй байдлыг хангах болон хотын соёлд томоохон дэвшил болно” гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай хэллээ. Тэрээр мөн “Явган гарцын дохиолол байршуулснаар иргэдийн аюулгүй байдал хангагдахаас гадна замын нэвтрэх чадвар сайжирна. Иргэд товчлуураа дарсны дараа тодорхой хугацаанд ногоон гэрэл асна. Энэ хугацааг замын цагдаагаас зохицуулах боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут дохио хамт дуугарна” гэлээ.
Цаашид гэр хорооллын эцэс, Орос сургуулийн орчимд буюу нийт хоёр дохиолол суурилуулахаар төлөвлөөд байгаа ажээ.