Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Өрхийн бизнес эрхлэх хүсэлтэй 61 иргэнд 122 сая төгрөгийг хүүгүй олгов

Аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулсан “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” 61 иргэнд 122 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл олголоо. Үүнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Тус парк 2017 онд гагнуурын электрод үйлдвэрлэж өнгөрсөн онд 19 иргэнд 38 сая, 2 аж ахуйн нэгжид 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ удаа 122 сая төгрөгийг өрхийн бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд хүүгүй, барьцаа хөрөнгөгүйгээр 24 сарын хугацаатай олголоо. Нэг иргэнд хоёр хүртэлх сая төгрөгийг олгож байгаа юм. Уг төслийн уралдааныг нэг сарын хугацаатай зарлахад 150 төсөл ирсэнээс 61-ийг сонгосон байна. Зээлийн танилцуулгыг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулж нээлттэйгээр шалгарууллаа. Шалгарсан төслийн дийлэнх нь өрх гэрээр оёдол, гар урлал хийх буюу өөрөө, өөртөө ажлын байр бэлдэх эсвэл нэмэлт орлого олох хүсэлтэй иргэд байжээ.

“Эрдэнэт ШУТП”–ын хийсэн судалгаагаар Эрдэнэт хотын дэд бүтэц, эдийн засгийн нөөцөд тулгуурлаж 50 орчим үйлдвэр байгуулах боломжтой гэж үзсэн бөгөөд эхний ээлжинд зургаан үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэр байгуулах 10 мянган м.кв талбайг орон нутгаас олгоод байгаа юм.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close