Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэмОрон нутаг

Хог боловсруулах үйлдвэр байгуулахаар Польш улстай гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барихаар боллоо. Дээрх төсөлд Польшийн Засгийн газраас 9 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгоно.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлыг гүйцэтгэх компаниар Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарсан байна. Иймд тус компанийн захирал Михал Вашениук, аймгийн Засаг дарга Д.Батлут нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн хоёр цэг ажиллаж, нийт 83,3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар таван сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байсныг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ.

Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840м3, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлдэг юм.

Дээрх төслийн хүрээнд хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлыг хийнэ.

Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close