НийгэмНийслэл

“Дураараа биш дүрмээрээ” аяныг зохион байгуулна гэв

ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх зорилготой “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Дураараа биш дүрмээрээ” аяныг эхлүүлж буй талаар өнөөдөр Тээврийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Тус аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа гэдгийг энэ үеэр онцлов.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж хэвших юм бол зам тээврийн ослыг 50 хувь бууруулах боломжтой гэдгийг албаныхан анхааруулж байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд сая гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 72 хувь нь нийслэлд 27 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах, дүрмээрээ зорчиж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 38 хувиар буурах магадлал маш өндөр гэдгийг мөн энэ үеэр онцолж байв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна. Сүүлийн 3 жилд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Тэгвэл энэ удаа  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран “Дураараа биш ээ дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг ирэх 10, 11 сар хүртлэх хугацаанд зохион байгуулна” гэв.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close