НийгэмЭнэ сардУрлаг спортНийслэл

Нийслэлийн иргэдийн спортын наадмын хүрээнд явган аялалын тэмцээн боллоо

Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр – Баянзүрхийн товчоо –  Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа.

Спортын 8 төрлөөр 5 үе шаттай явагддаг энэхүү наадам нь Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлогтой.

Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчид спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс Д.Авирмэд ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо тэргүүлж, Б.Энхбаяр ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, С.Энхбаатар ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Г.Батбаяр ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо тус тус удаалсан байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close