Байгаль орчинНийгэм

Орхон аймагт 39 удаагийн гал гарчээ

Он гарсаар Орхон аймгийн нутаг дэвсгэрт нийт 39 удаагийн гал түймэр гарчээ. Нийт гал түймрийн 30 нь хуурай өвс шатааснаас, 9 нь зуух, яндан, цахилгааны аюулгүй байдлыг сахиагүйгээс үүдэлтэй байна.  Энэ өвөл тус аймагт цас бага орсон тул хаврын улиралд хуурайшилт нэмэгдэж гуравдугаар зэрэгт хүрсэн ажээ. Энэ нь гал түймэр гарах өндөр эрсдэлтэй гэсэн үг юм.

Мөн энэ сарын 10-нд “Найрамдал” өндөрлөгийн арын ууланд өсвөр насны хүүхдүүд шүдэнз зурж гал алдсан, 16-нд Баян-Өндөр сумын Шанд, Их-Залуу багт хоёр айл өнжмөл өвсөө шатааж байгаад гал алдсаны улмаас таван айлын хашаа, эд зүйлсийг шатаажээ. Иймд Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Мөн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гал алдвал иргэнийг “Зөрчлийн тухай хууль”-иар 100 мянгаас нэг сая төгрөг хүртэлх мөнгөн торгууль тавьж учирсан хохирлыг бүрэн барагдуулах, хэрэв учирсан хохирол 50 сая төгрөгөөс дээш бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх буюу 2-8 жилийн хорих ялаар шийтгэхийг мөн анхаарууллаа

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close