Хөрөнгө санхүүЭдийн засаг

Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН ашгийнхаа 1хувьтай тэнцэх хэмжээний татвар төлнө

Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр хэлэхдээ “УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар хоёр хуулийг оруулж батлуулсан. Нэг нь Татварын багц хууль, нөгөө нь Тендэрийн хууль.

2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжсөн, төрөлжсөн учраас үүнийгээ дагаад Татварын хуулийг улам нарийн тодорхой болгох шаардлагатай байсан.

Татварын хууль олон нөхөөстэй хуучин зам шиг байсныг шинэчлэх ажлыг хийсэн гэж хэлж болно.

Мөн манай үндэстэн дамнасан корпоррациуд үйл ажиллагаагаа явуулах болсонтой холбогдуулан хуулийг шинэчлэх шаардлагатай байлаа. Шинэчлэн батлагдсан Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.

Хэд хэдэн зүйлийг тодруулж хэлмээр байна.

  • Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, ашгийнхаа 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх боломжийг бий болгосон.
  • Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн 1 хувийн татвар төлнө.
  • 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлагнаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна” гэлээ.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close