“Дархан хасу” баг Д.Сүхбаатарын нэрэмжит бөхийн чөлөөт барилдаанд тэргүүллээ

Сэлэнгэ аймагт жил бүрийн хавар уламжлал болон зохион явуулдаг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн охид, хөвгүүдын тэмцээн 42 дахь удаагаа Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд  энэ сарын 8-10-ны өдөр боллоо.

Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, ОХУ-ын Хиагт, Иркутск, Зэдийн районоос нийт 36 багийн 700 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй 22 жинд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Эл тэмцээн нь улсын аваргын өмнө болдог учраас чансаа өндөр тамирчид ирж оролцдог онцлогтой юм.

Тэмцээний эрэгтэй 90 кг жинд алтан медалийг Ц.Мөнхбаяр /СТС/, 80 кг жинд О.Баяндорж /Баянхонгор аймаг/, 71 кг жиндА.Цэрэн-Очир /Хэнтий аймаг/, 65 кг жинд Гармаяв Сандан /Улаан-Үд/, 60 кг жинд Я.Үржинжав /Женко/, 55 кг жиндН.Цэнгүүнбаяр /Айраг/, 51 кг жинд Борогмонов Эрдэм /Магь/, 48 кг жинд И.Баярсайхан /Голомт/ нар тус тус аваргын алтан медаль хүртлээ. Харин тэмцээний эмэгтэй тамирчдаас 65 кг жинд М.Рэнцэнханд /Хангарьд/, 55 кг жинд Т.Алтжин /СТС/, 45 кг жинд Г.Эрдэнэсүрэн /Өвөрхангай/ нар медаль медалийн эзэд боллоо.

Ингээд тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын шүүгч А.Дарханбаатар, шилдэг эмэгтэй тамирчнаар Т.Алтжин /Спортын төв сургууль/, шилдэг эрэгтэй тамирчнаар Балдунов Владимар /Иркутск/ нар шалгарав. Багийн дүнгээр спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай “Дархан хасу” баг тэргүүлж, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж дасгалжуулагчтай нийслэлийн төрөлжсөн сургалттай спортын төв сургууль, олон улсын хэмжээний мастер Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн баг удааллаа.

Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдээс маш өргөн хүрээнд олон тамирчин оролцсоноороо онцлог болов. Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо 42 дахь жилдээ ивээн тэтгэлээ. Тус тэмцээн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тохиосон тул аймгийн Засаг дарга Ш.Оргил эмэгтэй тамирчдад гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newswall.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

avatar