7 хоногЭдийн засаг

Эхлээд мөнгөө бэлтгээд, багаа бүрдүүлж, санаагаа хэрэгжүүлж ч болно. Энэ бол бодит амьдралын үнэн дүрэм ч юм бил үү…

Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт уламжлал ёсоор өнгөрсөн бямба гаригт Шангри-Ла молл дахь Өргөө IMAX кинотеатрт ажил хэрэгч болж өндөрлөсөн. Чуулга уулзалтын үеэр олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачлагуудыг танилцуулж, салбаруудын мэргэжилтэн, экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Илэн далангүй, нээлттэй болсон хэлэлцүүлэгт Хөрөнгийн зах зээлийн 2019 оны төлөв байдал, тэтгэврийн тогтолцоо, баялгийн сан, финтекийн дайралт, утаагүй ирээдүйн сан, санаа, баг, мөнгөний аль нь эхлээд байх тэ, интрапренёр сэтгэлгээг тгээх, хамтын соёлыг дэлгэрүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд асуудал дэвшүүлэн хөндөж, ярилцсан.

Мөн  чуулга уулзалтын үеэр ивээн тэтгэгч байгууллагууд болох Мост финтек, Андууд лаб, Монос хүнс, Монгол шуудан зэрэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийж, Ард Санхүүгийн Нэгдэл өөрсдийн шинэ бүтээгдэхүүн болох Ард Апп-аа танилцуулж нээлтээ хийсэн нь оролцогчдын сонирхолыг татаж байв.

Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ганхуяг “Манай улсын хөрөнгийн зах зээлийн арилжаа жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2018 онд түүхэндээ хамгийн их IPO хийсэн. Энэ нь хамгийн өндөр үнийн дүнтэй хувьцааны арилжаа хийснийг харуулсан тул хөрөнгийн зах зээл Монголд хөгжих боломжтойг  илтгэж байна.  Бид Хөрөнгийн зах зээлийг  сурталчлан таниулах боломжийг олгоход “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга, уулзалтыг зохион байгууллаа”  гэж  тодотгон хэлж байлаа.

Ц.Ганхуягын удирддаг Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компани багтаж байна.

 Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон. Тиймээс Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Гөү Пэй нар Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд ч байдаг юм.

Чуулга уулзалтын үеэр олон сэдвээр ярилцсан ч ганц хоёр сэдвийг онцолж сонирхуулъя.

“Санаа, баг, мөнгө: Эхлээд аль нь вэ?” сэдвийн хэлэлцүүлэгт  оролцсон панелистуудын зарим нь баг эхэлж байх ёстой гэж хэлж байсан бол нэг нь санаа эхэлж байж, бизнес босно гэж ярьж байв.

Харин нэг панелист эмэгтэй нь ямар нэгэн бизнес эрхлэх, аж амьдралаа авч явж байх үед санхүү, мөнгөний гачигдалд хүрэхэд хэн ч мөнгө өгч, зээлүүлдэггүй юм байна гэдгийг би хатуу ойлгосон. Хүн ер нь өөрөө л сэтгэж, хувийн бизнес эрхэлж, санхүү мөнгөө өөрөө л босгох хэрэгтэй. Жишээ нь, би байраа хүртлээ зарж, бизнес эрхэлж үзлээ. Зорьж, зүтгээд байвал амжилтанд хүрнэ гэж өөрийн туршлагаасаа, учирсан хүндрэл, саад, амжилтаа хуваалцсан билээ.

Тус чуулга уулзалтанд анх удаа оролцсон  Блейк даймонд мүүн” компанийн захирал, Нийслэлийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны Багахангай дүүргийн салбар зөвлөлийн дарга Д.Даваасүрэнтэй санал солилцоход “Чуулга уулзалтаас олон сайхан шинэ мэдээлэл сонсч, шинэ хүмүүстэй уулзан, Монгол үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талаараа туршлагаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Би 2015 оноос  “Блейк даймонд мүүн” компаниа байгуулан ажиллаж байна.

“Торхон” хэмээн монгол хөөрхөн нэртэй брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, монголын зах зээлд борлуулж, мөн хэрэглэгч олноос захиалга авдаг. Одоогийн байдлаар бид “Торхон” нэртэй нэг төрлөөр 20-30 загварын тор үйлдвэрлэж байгаа. Солонгос, Хятад улсын чанартай даавуугаар олон загварын тороо оёж байна.

Манай компани хүний хэрэгцээнд удаан хэрэглэгдэх, хоргүй, байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж үнэлэгдэн Монголын Хэрэглэгчдийн Эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс 2016 онд “Алтан гэрэгэ” шилдэг шагналыг хүртсэн.

Мөн 2018 онд Сонгино Хайрхан дүүргийн Засаг дарга н.Сандагсүрэн манай компанийн монгол брэнд бүтээгдэхүүнийг үнэлж, 2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд үндэсний бүтээгдэхүүн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа гэж дүгнээд “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасан.

Бид дэлхийн зах зээлд энэ бүтээгдэхүүнээ борлуулахаар зорьж, одоо Казахстан улс руу гаргасан бол,  Япон улс руу онлайн худалдаа хийж, япончууд манай бүтээгдэхүүнийг захиалж авахаар ярилцаж эхлээд байна” гэж ярьж байсан.

Энэ үеэр Авшиг хур группын маркетинг хариуцсан Г.Ган-Эрдэнэ ярихдаа “Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалтанд оролцоод залуучууд болон шинэ гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийн эдийн засгийн боловсролыг дэмжих, зах зээлийн нийгэмд хэрхэн бизнес эрхлэх, хамтын соёлыг дэлгэрүүлэх, хувьцаа эзэмших ач тусын талаар мэдээлэл авч байгаа нь сайшаалтай байна. Миний хувьд Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигч юм. Энэхүү чуулга уулзалт нь оролцогч олон, панелистуудын ажлын ур чадвар, оюун ухааны мэдлэг, мэдээллээс хуваалцуулж байгаа ч үр өгөөжтэй байх нь чухал гэж бодож байна. Бие биенээ бодитой дэмжиж ажиллавал бас нэг үр өгөөж, үр дүн бий болно.” гэсэн юм.

“Ард санхүүгийн нэгдэл” группын хувьцаа эзэмшигчид хөдөө, орон нутаг, аймаг, дүүргээс хүрэлцэн ирж, оролцсон. Монгол хүн бүрийг хөрөнгө оруулагч болгохын төлөө хичээн зүтгэж, шинэ бүхнийг санаачлан ажилладаг  “Ард санхүүгийн нэгдэл” группын үйл ажиллагаа хүрээгээ тэлсээр байна. Энэ бүхнээс харж дүгнэхэд, хэн нэгэнд бизнес эрхлэх, шинийг санаачлан бүтээхэд санаа чухал уу, баг, мөнгө эхлээд чухал уу гэдгээ тодорхойлж, ажилдаа цаг алдалгүй орох нь ахиц дэвшилтэй гэдгийг энэ чуулганы нэг хэлэлцүүлэг харуулав.

Уншигч та, эхлээд санхүү, эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлж, санаагаа оновчтой болгон, дэм дэмэндээ гэдэг мэргэн үгийг идэвхжүүлэн, хэрэгжүүлэх нь нээлттэй юм.

Эхлээд мөнгөө бэлтгээд, багаа бүрдүүлж, санаагаа хэрэгжүүлж ч болно. Энэ бол бодит амьдралын үнэн дүрэм ч юм бил үү гэж сэтгүүлчийн хувьд үзлээ… Гэвч уншигч та бүхний мэдлэг, хиймэл оюун ухааны сонголт л мэднэ.

Б.БАЯРМАА

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close