Энэ сардЭдийн засаг

Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэртэй болно

Ногоон Ази ТББ-аас санаачлан жимс жимсгэний боловсруулалтаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хохирол амссан бүс нутгийн иргэдийн бие даах чадварыг бий болгох, үйлдвэрлэгчдийн нэгдсэн сүлжээ байгуулах төслийн хүрээнд Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд  “Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр” байгуулахаар болж, гарын үсэг зурах үйл ажиллагаа энэ сарын 10-ны өдөр болсон ба уг төсөл албан ёсоор энэ оны 3-р сараас эхлэх ажээ.

Хамтран ажиллах гарын үсэг зурах ёслолын үеэр “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын гүйцэтгэх захирал У Ги Чул өөрийн бичсэн “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номын шинэхэн хэвлэгдэн гарсан дээжийг оролцогч төлөөлөгчид нарт бэлэг болгон гардуулан өгчээ. Уг номонд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бидэнтэй өдөр тутам нүүр тулж буй амьсгал боогдуулам нарийн ширхэглэгт тоосонцроос эхлээд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бүгчим халуун, хар салхи гэх мэт байгалийн гамшигт үзэгдлүүдийн талаар өгүүлэх аж.

Мөн ус, хүнс тэжээлийн хомсдол, хайр найргүй бие биенээ устгах алан хядах ажиллагааны улмаас дэлхийд үй олноороо бий болж буй дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь өөр өнцгөөс харж, шийдвэрлэх арга замыг санал болгосон гэнэ. Энэхүү сонирхолтой номыг эх дэлхий, байгаль орчиндоо хайртай хүн бүхэнд зориулсан бөгөөд “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ыг үндэслэгч, НҮБ-ын Байгаль орчны салбарын Нобелийн шагналт У Ги Чул-ны амьдрал, ажлын олон жилийн туршлага мэдлэг болон түүний судалсан судалгаанд үндэслэн бүтээсэн ажээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close