НЗДТГFocus

Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтрана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ван Дундун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжих ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулж, орчин үеийн нарийвчилсан төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл, дэд бүтцийн шинэчлэлийг жишиг байдлаар хөгжүүлэх юм.

Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд энэ онд хотыг тойрсон хурдны зам, метро, гэр хорооллын дахин төлөвлөлт, аж үйлдвэрийн парк, эрчим хүч зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нийслэл хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархал илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close