Нийгэм

Төрөөс төрсөн тэрбумтнууд: АН-ын И.Нарантуяа төрөөс 46,9 тэрбум төгрөгийн зээл авчээ

-ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД: АН-ЫН И.НАРАНТУЯА ХӨГЖЛИЙН БАНК, ЧИНГИС БОНДООС НИЙТ 46.9 ТЭРБУМЫГ АВЧЭЭ-

“ЖДҮ” хэмээх “мангас” Монгол төрийн бугшсан идээ бээрийг шахаж, хариуцлага хаана алдагдаж, хэн хожсоныг бэлхэнээ дэлгээд өглөө. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын 29 сан болон Чингис бонд, Хөгжлийн банкны зээлүүдийн асуудал ч сөхөгдөж эхэллээ. Энэ дундаас хамгийн их зээл авсан, өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан компаниудыг цувралаар танилцуулж байна. 2016 оны сонгуулийн үеэр баянзүрхчүүдийг тойглож, үнэмлэхүй ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй байсан АН-ын гишүүн Ишбадамын Нарантуяаг танихгүй хүн бараг үгүй.

Нам засаг барьж байх үед Хүүхдийн төлөө төвийг удирдаж, сонгууль дөхөхөд аль гайгүй хэвлэлийн хуудаснаа заларч өөрийгөө сайн менежер гэж өргөмжилсөн, тэр. Тэр үнэхээр ч сайн менежер бололтой. Өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Хурдны зам” ХХК-аараа дамжуулан төрөөс их хэмжээний хөнгөлөлт эдэлжээ.

Тодруулбал, түүний нөхөр нь “Хурдны зам” ХХК-ийг нь хариуцдаг. 2014 онд Хүүхдийн төлөө төвийн дарга байхдаа ХОМ-ээ АТГ гаргаж өгсөн байдаг. Түүндээ ч “Хурдны зам” ХХК эзэмшдэг гэдгээ дурджээ. Тэгвэл түүний болон нөхрийнх нь эзэмшдэг “Хурдны зам” компани Чингис бондоос 19 тэрбум төгрөг авчээ.

Мөн Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан компаниудыг ч тэргүүлсэн байгаа юм. Ингэхдээ хоёр удаагийн зээлээр 27.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Өөрөөр хэлбэл Баянзүрх захын эзэн, АН-ын гишүүн Ишбадамын Нарантуяа нийтдээ 46.9 тэрбум төгрөгийг “Хөгжлийн банк”, “Чингис бонд”-оос авч төрөөс төрсөн тэрбумтнуудыг өнгөлж эхэллээ.

С.НАЦАГТОВУУ

ЭХ СУРВАЛЖ: 24TSAG.MN

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close