Нийгэм

Ж.Мөнхбат 2 тэрбумын байраа 3 давхар гэдгийг нууж, авлигын хууль зөрчсөнөө илчиллээ

Ж.МӨНХБАТ 2 ТЭРБУМЫН БАЙРАА 3 ДАВХАР ГЭДГИЙГ НУУЖ, АВЛИГЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨНӨӨ ИЛЧИЛЛЭЭ

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат жирийн монгол хүн цалингаараа хэзээ ч авч барахгүй орон сууц худалдан авсанаа хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд зарлаад байгаа билээ.

“Regency Residense” хотхоны 430 мкв 2 давхар байр худалдан авсан хэмээн Ж.Мөнхбат тайлагнасан ч дээд давхарын террасыг худалдан авсанаа нуугаад өнгөрсөн юм. Ингэхээр гишүүнтэн өдгөө террастайгаа нийлээд 3 давхар тансаг зэрэглэлийн байранд тарвалзаж сууна гэсэн үг. Мөн байрны үнэ 780 мянган доллар буюу 2 тэрбум төгрөгөөр худалдан авсан байрныхаа төлбөрийг хэрхэн бүрдүүлсэн задаргааг дэндүү хайнга тайлбарлан олны эгдүүцлийг хөдөлгөөд байна. Ёстой л зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчийн үлгэр болжээ. Төрийн дээд албан тушаалтны алхам бүр өнөө цагт баримттайгаар ил тод байдаг болсон гэдгийг эрхэм гишүүнтэн мартсан бололтой. 2 тэрбум төгрөгөө бүрдүүлсэн тайлбарыг баримтжуулан араас нь тайлбарлахаар сэтгүүлч би оролдлоо.

Эхнэрийн оёмол, сүлжмэлийн жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмж зарсан гэсэн. Гишүүний болон гэр бүлийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт тус үйлдвэрийн талаар дурдаагүй болохоор Ж.Мөнхбат Авлигын тухай хууль зөрчин орлогоо нуун дарагдуулсан болох нь.

2018.03.18 ны өдөр “Монгол тандаа зүтгэе” тоглолт УБ паласт хийж 140 сая төгрөг олсон гэлээ. Тухайн тоглолт нэг нь 40,000 төгрөгийн үнэтэй 3000 хүний суудалтай заал дүүрсэн гэж үзсэн 120 сая төгрөг олж. Үүнээс заалны түрээс 5 сая, тайз дэлгэцийн хийц зардал 25 сая, билетийн касс 10 % гээд бодохоор 42 сая төгрөг буцаад зардалд гарсан гэсэн үг. Ийм мэтээр 10 жилийн хүүхдийн хэмжээний тоо бодоод үзэхэд л  78 сая төгрөг үлдэж байна. Ж.Мөнхбат гишүүн тухайн үедээ энэхүү тоглолтыг хийж ашгаараа Архангай аймгийн зүүн 8 сумдын 100 оюутны сургалтын төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байсан.

Тэр амлалтынхаа ч дагуу 100 оюутанд тоглолтын орлогоороо тэтгэлэг өгсөн тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа зарласан байдаг. Ингэхээр тоглолтын орлого 140 сая төгрөгийг байрныхаа төлбөрт хийсэн гэдэг үг тас худлаа байж таараад байна.

150 мянган долларын зээл гээд үзэхээр лав алхахгүй баригдах зүйлээр ард түмний толгойг эргүүлэхээр оролдсон Ж.Мөнбат гишүүний үнэн төрх тодроод ирж байгаа юм. Үүний ялдамд Авлигын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгагдах нөхцлөө өөрийн амаар гарган хэлж биелүүлээд байгааг АТГ анхааралдаа авна биз ээ.

А.ГАЛСАН

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close