МАННийгэм7 хоногУлс төрЭдийн засаг

УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан.

Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Эцэст нь УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Төсвийн байнгын хороо хуралдаж, уг УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн оруулж ирэх хүртэл чуулганы хуралдаан түр завсарлав.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close