Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusОХУЯрилцлага

Осипов Александр Михайлович: Үнэнч нөхөд байж, сайн хөршийн харилцаатай байгаад маш их баярлалаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович Чита хотод зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойн баярын жагсаалын үеэр Монголчуудад хандан сэтгэлийн үгээ хэлсэн юм.

Тэрээр хэлэхдээ, Эрхэм хүндэт дайчин нөхөд өө! Хүндэт хөршүүд ээ! Бидний стратегийн холбоотнууд аа! Өнөөдөр, Ялалтын баярын өдөр, бид Та бүхэнд мэнд дэвшүүлэн, хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их цус урсгасан хүнд хэцүү дайны үед бидэнтэй хамт, дайчин нөхөд минь байж, хамт ялалт авчирсанд талархал илэрхийлье.

Тэр үед зөвлөлтийн ард түмэнд, оросын ард түмэнд монголын ард түмэн асар их тусламж үзүүлсэн. Тэр их тусламжийг бүрэн хэмжээнд нь тоолох боломжгүй, асар их мал сүрэг, мах, ноос, арьс шир, төрөл бүрийн байгалийн баялаг нийлүүлэн нэгдсэн Европын хүчин чадалтай тэмцэхэд тусласан билээ.

Орос ба Монгол улсуудад тусгаар тогтнол нь байнга маш өндөр үнээр олдож байсныг үргэлж санаж байх хэрэгтэй. Өндөр үнээр ялалт авчирахад тусалсан та бүхэндээ бид өнөөдөр баярын мэнд хүргэж, мэндчилж байгаадаа баяртай байна. Та бүхэнд бид үнэнч нөхөд байж, сайн хөршийн харилцаатай байгаад маш их баярлалаа.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close