Орон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Мах бэлтгэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулав

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол гарсантай холбогдуулан уг тогтоолыг хэрэгжүүлэх тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөмж гарсан. Засгийн газрын 218 дугаар тогтоолыг сайдын зөвлөмж, албан даалгавар гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний үе шатанд 2018-2019 онд өвөлжих малын тоо, хүнсэнд болон дотоодын хэрэгцээнд нийлүүлэх малын тоог аймаг, орон нутгаас авч нэгтгэлээ. Үүнд,

Энэ онд улсын хэмжээнд 18.9 сая төл хүлээн авч, 2.1 сая том хорогдсон дүнтэй, одоогийн байдлаар 80 гаруй сая мал намаржиж байна. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 69 сая мал өвөлжиж, 15.1 сая малыг хэрэгцээлэх санал ирүүлээд байна. Үүнээс 463 мянган тонн мах бэлтгэх боломжтой байгаа юм.

Хоёр дахь үе шатанд 2018 оны есдүгээр сарын 14-нд Мал өвөлжилт, мал мах бэлтгэх ажлын зохион байгуулалтын тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар гарч, аймаг, нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад холбогдох газруудад хүргүүлээд байна.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт энэ онд хүнсэнд хэрэгцээлэх мах бэлтгэлийн ажлыг явуулахдаа хүнсний аюулгүй байдлыг хангах, мал нядалгааны цех, мах бэлтгэх төвлөрсөн цэгт мал эмнэлгийн хяналтын цэгүүдийг байгуулж, мал нядлах хуваарь гаргах зэрэг ажлыг даалгажээ. Мөн орон нутгийн төвлөрсөн цэгт бэлтгэсэн мах, дайвар бүтээгдэхүүний худалдааг аймгийн төв, нийслэлд зохион байгуулах тухай мэдээллийг ХХААХҮЯ-нд аравдугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг хүсч байна.

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудад мал бэлтгэлийн газарт нядлах малыг бүртгэж, 24-48 цаг малын эмчийн хяналтад байлгаж сойх малын хашаа, усан хангамжийн асуудлыг шийдэх, эрүүл бүс нутгаас мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, доройтсон бэлчээр нутгийг хамгаалах зэрэг албан даалгавар өгчээ. Мал эмнэлгийн ерөнхий газарт мал бэлтгэлийн ажлаас өмнө мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх угаалга, туулгалт, дархлаажуулалтыг бүрэн дуусгах, малын эмч гарал үүслийн гэрчилгээ олгох, мах бэлтгэх үеэр хот орчимд мал эмнэлгийн хяналтын цэг байгуулах зэрэг үүрэг ногдсон байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close