Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагт7 хоногОрон нутагFocus

МИНИЙ ОХИД CODA

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийг “Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” –үүд гэж Дэлхий нийтээрээ тэмдэглэж буйг анзааралгүй, мэдэлгүй өнгөрдөг учир энэ удаад миний бие олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүднээс энэхүү жижигхэн бичвэрээ  та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.

CODA  гэж хэн бэ? Энэ үг бол “Children of Deaf Adults” гэх үгийн товчлол бөгөөд Сонсголгүй ээж ааваас төрсөн хүүхдийг хэлдэг. Тиймээ би 3  CODA охинтой сонсголгүй ээж, миний охид сонсголгүй гэр бүлд төрснөөр хоёр өөр хэл, соёлын дунд  өссөн хүүхэд, бусад хүүхдээс онцгой бөгөөд чамгүй бэрхшээл зовлонг туулахын хажуугаар нийгэмд хувь нэмрээ бага наснаасаа эхлэн өөрөө ч мэдэлгүй оруулдаг чадварлаг хүүхдүүд юм гэдгийг та бүхэндээ ойлгуулахыг зорьсон юм.

Дэлхий нийтийн хэмжээнд ийм гэр бүлд төрсөн  CODA  нар тухайн улс орныхоо хөгжилд онцгой бөгөөд ихээхэн хувь нэмэр оруулж нийгмийн хэрэгцээт төдийгүй чадварлаг мэргэжилтэнгүүд болж ажиллаж амьдардаг. Millie Brother гэдэг сонсголгүй эцэг эхтэй эмэгтэй өөр шигээ олон мянган хүүхдүүдэд туслах, тэднийг өсч өндийхөд тулгардаг бэрхшээлээ даван туулах, туршлагаа солилцох боломж бүрдүүлэх зорилгоор “CODA” ТББ-ыг 1983 онд байгуулснаар өдүүгээ Олон улсын байгууллага болтолоо өргөжин тэлсэн. Харин манай Монголд энэ талаар ярих нь битгий хэл бүр мэддэггүй, анзаарахгүй байгаа нь харамсалтай.

CODA нар эцэг эхээ сонгож төрөөгүй, тэд үеийнхээ хүүхдүүдээс эцэг эхээ нуух, түүнээсээ ичих төдийгүй ийм эцэг эхтэй болж төрсөндөө бухимдах, зовох үзэгдэл нь голдуу CODA-г ухаан орсон цагаас эхлэн илэрдэг. Тэд үргэлж эцэг эхийнхээ хамтаар ялгаварлан гадуурхагдаж сэтгэлийн шархтай өсөж нийгмийн ялгаатай бүлгийн эгнээнд эцэг эхтэйгээ явдаг байх нь. Ганцхан жишээ дурьдахад 8 жилийн өмнө анх сургуулийн босго алхаж 1-р ангид элсэн орсон миний  том охин ангийнхандаа гомдож цурхирталаа уйлж билээ. Үүний учир нь сонсголгүй аавыг  нь сургууль дээр нь очиход шоолж аавыг араас нь дуудан, хуруу гараа гозолзуулан инээлдсэн явдал билээ.

Үнэндээ бол шоолж байгаа хүүхдүүдийн буруу гэж юу байхав. Тэдэнд хэн ч сонсголгүй хүмүүсийн хэл соёлыг хэлж өгөөгүй учир мэдэхгүйдээ тэгж байгаа боловч энэ мэтчилэн нийгмийн зүгээс CODA нарт тулгардаг хандлагуудын талаар, тэр болгон ил гараад байдаггүй хэрнээ амьдрал дээр CODA  нарт тохиолддог асуудлыг, түүнийгээ хэрхэн даван туулж яваа зэрэг нь бодох л зүйл.  Би хэд хэдэн CODA нартай уулзаж амьдрал ахуйтай нь танилцаж ярилцаж байсан ч айлын амьдралыг олон нийтэд дэлгэх зохимжгүй учир өөрийнхөө хоёр охины, эгч дүү CODA нарын ярианаас хүргэе.

Э- Найзууд намайг аав ээжтэй дохиогоор ярихыг хараад “эвэртэй туулай” харсан юм шиг гайхаад байдаг нь хэцүү юм аа. Аавыг сургууль дээр ирээд хэрэггүй, би өөрөө сургуульдаа ирж очоод яваад байж чадна гэвэл намайг ганцааранг  минь явуулахгүй л байхдаа.

А- Харин ч гоё биш үү.  Би  лав дохиогоор ярихдаа дуртай, манай найзууд дохионы хэл мэдэхгүй, ойлгохгүй болохоор  надад байгаа  давуу тал”  гэж бодож байна. Хүн болгоны мэдэхгүй хэлээр ярьж байгаагаараа бахархах хэрэгтэй.

Э- Үгүй дээ, тэд чинь тэгж ойлгохгүй. Хэлгүй гэхээр гайхдаг юм. Үнэхээр хэл байхгүй юм байх даа.  Амыг нь ангайлгаж үзэх юмсан гээд байдаг юм. Тэгээд бас дандаа яагаад хэлгүй болсон юм гэж асуудаг нь ядаргаатай.

А- Надаас бас тэгж асуудаг байсан.  Тэгэхээр нь би <Энэ бол миний аав ээж учраас чамд огтоос хамаагүй, архи ууж агсам тавьдаг аавуудын хажууд наддаа л сайхан аав, үрээ гэсэн ховорхон заяах миний сайн аав > гээд хэлчихсэн.

Э- Нээрээ тийм шдээ, Манай ангийн нэг хүүхдийн аав нь  архи уучихаараа ээжийг нь байнга зоддог гэсэн. Тийм байвал ёстой аймаар шүү тэ.

А- Харин тий, тийм байвал аймаар шдээ. Ээж бид хэдийг “Чих минь болох үрс” гээд байдаг нь ямар учиртай юм бол?

Э- Гэхдээ хүмүүс яагаад сонсголгүй хүмүүст дургүй байдаг юм бэ? Ээж намайг дагуулаад гадуур явахаар  зарим хүмүүс аймаар уурлаад ээжтэй төвөгтэй харилцаад байдаг. Өө энэ нэг юм чинь дүлий юм уу? гээд муухайгаар ярьдаг нь гомдмоор.  Зарим нь хүмүүс өрөвдөж хараад л байдаг нь бас сонин тээ?

А- Харин тийм. Манай ээж ч аймаар ууртай, шартай юм болохоороо цаасан дээр бичиж байгаад учраа олчихдог тэ.  хэ хэ хэ.

ЭХэ Хэ. Харин тийн. Сонсголгүй  гэдгийг нь мэдсээр байж сонсгож яриулах гээд  байдаг хүмүүс бас сонин…

Ийнхүү ярьсан хоёр охиныхоо яриаг эмээгээс нь сонсоод миний охид яагаад зөвхөн өөрийнхөө гэр бүлд биш нийгэмд хамаатай асуудлыг хөндөөд байх болов, эцэг эхдээ чих болж үйлчилгээний байгууллагуудаар хар багаасаа харилцааны хэлмэрч хийж явангаа гадуурхалыг бие сэтгэлээрээ мэдэрч дээ гэж бодохоор сэтгэл өвдөж бодолд дарагдаж билээ. Үнэндээ бол CODA нар үйлчилгээний ажилтны хийх, зайлшгүй мэддэг байх ёстой ажлыг нь хялбарчилж өгч багагүй тус болдог ч хэн ч ингэж харж, үнэлдэггүй нь маргашгүй билээ. Ийм хүүхдүүдийг уг нь онцолж дэмжвэл нийгмийн хөгжилд тодорхой хэмжээгээр дэм болж чадах боловсон хүчин юмсан.

Манай монголын сонсголгүй иргэдийн ихэнх нь эзэмшсэн боловсрол нь хангалттай бус мөн тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны түвшин доогуур байдаг нь судалгаанаас илхэн. Энэ нь CODA хүүхдүүдийн ирээдүйд сөргөөр нөлөөлдөг ч зарим сонсголгүй эцэг эхчүүд амьдралын үнэ цэнэ, өөрсдийн соёл, хүмүүжил ахуй хандлагаараа хүүхдээ зөв хүмүүжүүлснээр хүүхдүүд нь жирийн гэр бүлийн хүүхдээс илүү хичээл зүтгэлтэй, амьдралын идэвхтэй байх ч тал бий.

Өнөөгийн байдлаар  сонсголгүй иргэдийн дийлэнх нь 3-5 хүүхэдтэй, тогтсон хөдөлмөр эрхэлдэггүй өрхүүд цөөнгүй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй нэг өрхийн нэг хүүхдийг их дээд сургуульд сурах төлбөрийн 70 хувийг төрөөс хариуцдаг ч энэ нь хүүхэд бүрт хүрч чадахгүй байгаа нь бас нийгмийн гогцоо асуудлын нэг. Үнэндээ бол сонсголгүй иргэд нь хэдэн хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай ч үүнийг ойлгодог, үнэлдэг, итгэдэг хүн ховор. Чухамдаа автобусанд үнэгүй явж, төрөөс асрамжуулдаг иргэн гэж үздэг нь харамсалтай.

Амьдралаас хүртэж болох бүхнийг тэд ч бусдын адил хүртэж амьдарч буй иргэн, үр хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөрлөх ёстойгоо хэнээс ч илүү ухамсарлаж амьдрахын эрхээр амь зууж амьдарч байдаг. Хэдийгээр  энэ бүхэн нийгмийн цөөнх хэсгийн, хэдэн өрхийн, хэдхэн хүүхдийн асуудал мэт боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрх, цаашлаад хүн нэг бүрийн хандлага, хувь хүний ёс суртахуунаар дамжуулаад нийгмийн хөгжлийн хэмжүүр болсон асуудал гэдгийг нэг ч гэсэн хүн анхааралдаа аваасай гэсэндээ энэхүү нийтлэлийг чадан ядан бичиглэлээ.

Жич: Хоёр охиноосоо зөвшөөрөл авч, баримтуудыг ашигласан болно.

Сонсголгүй ээж Б.Туул

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

10 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 Жил

Мундаг бүсгүй шүү. Та нар өөрсдөө ингэж оролцож байж л нийгэмд хүмүүст энэ асуудлыг ойлгуулна. Сайхан нийтлэл болжээ. Баяр хүргэе

Zochin
Zochin
6 Жил

Ene niitleliig bochsen hund mash ih bayarlalaa. Bidnii huuhduuded tulgardag margashgui Uneniig boditoor il tod bdlaar niited hurgej bga um ba. Ene niitleliig unshaad mash ih nulimas ursaj garlaa. Bidni… Цааш унших

Zochin
Zochin
6 Жил

Tuulaa chamd bayarlalaa. Bidnii omno bainga tulgardag sedwiig hunduj bichjee. ter tusmaa ur huuhdiinhe setgel zovj gutrangi baidliig haraad tesehiin argagui boljiino. Suuliin ued mash ih uurlaj buhimduu bolod bh… Цааш унших

жаргао
жаргао
6 Жил

Ямар сайхан бичээ вэ. Ээж аавдаа чих болсон хөөрхөн охидод нь сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
6 Жил

1980 -аад онд Хүүхдүүдэд стерто мецин гэдэг тариа их хийдэг байсан тэр үед олон сайхан хүүхдүүд хэлгүй болсон юм билээ. Тэдгээр хүүхдүүд энэ эм тарианы золиос болсон юм.Ер нь энэ… Цааш унших

Зочин
Зочин
Reply to  Зочин
6 Жил

Minii hohirold hen ch hariutslaga huleegeegui. Harin ulam l hohirooj bna. Bolovsrol hangaltgui, hodolmor erhluuldeegui, niigem dund yalgavarlan gaduurhaj bna

Зочин
Зочин
6 Жил

Saihan niitlel bolje tuul egchde uneheer mash ih bayrlalaa

Зочин
Зочин
6 Жил

Урам зориг эрч хүчээр дүүрэн эмэгтэй юм тантай хэрхэн холбогдох боломжтой вэ?

Зочин
Зочин
Reply to  Зочин
5 Жил

Bayarlalaa. Tuul.batsuren fb hayagaar holbogdooroi

Зочин
Зочин
5 Жил

Туулдаа баярлалаа. Дайчин бусгуй шуу.

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
Close