ЦХИХХЯFocus

“Ухаалаг Засаг-2” төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны төслийн удирдагч Сиоу Чев Куек, дэд удирдагч Женнифер Гуй тэргүүтэй ажлын хэсэг (2024.09.23) тус яаманд ажиллалаа.

“Ухаалаг Засаг-2” төсөл нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, цахим ур чадвар, цахим технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Уулзалтаар тус төслийн хэрэгжилтийн явц цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар хэлэлцэж, санал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close