УнгарВидеоОнцлохФото сурвалжлага

“Унгарын уран зураг” шуудангийн маркийн анхны өдрийн нээлт боллоо

“Унгарын уран зураг” шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Монголын уран зургийн галерейд /2024.09.12/ боллоо. Унгар, Монгол хоёр улсын хувьд 1958-1983 онуудад маркийн чиглэлээр хамтран ажиллаж, Унгар Улсад монгол марк хэвлэгдэж байсан түүхтэй аж. Энэхүү сайхан харилцаа, хамтын ажиллагаа дахин сэргэж, Унгарын алдартай уран зургуудаас бүрдсэн маркийн цуглуулга Монгол Улсад хэвлэгдэн олны хүртээл болоход бэлэн боллоо.

“Унгарын уран зураг” маркийн цуглуулгад Унгар Улсад алдартай зургаан уран зураг орсон байна. Тодруулбал:

  • “Мария Эржибэтийнд зочилсон нь” хэмээх Унгарын эртний уран зургийн цуглуулгын хамгийн алдартай бүтээл нь гэгээн Мариа давхар биетэй Елизаветынд зочилсныг дүрсэлжээ.
  • Зураач Mányoki Ádám-ын 1712 оны бүтээл “II. Ракоци Ференцийн хөрөг”-т Унгар язгууртны хувцастай ноёныг элдэв чимэглэлгүйгээр дүрсэлсэн байна.
  • Натюрморт зураач Богдань Якобын 1710-аад онд зурсан “Тоть, цагаан кокаду бүхий жимс натюрморт” зураг байна. Энэ бүтээлд тухайн үед язгууртнуудын дунд моод болж байсан шувуудын аж байдлыг дүрсэлжээ.
  • Зураач Синей Мерс Пал 1874 онд зурсан “Ягаан даашинзтай бүсгүй” уран зурагтаа анхны эхнэр Пробштнер Жуфиагаа дүрслэн мөнхөлжээ.
  • Зураач Финьеш Адольфын 1904 онд бүтээсэн “Үдээс өмнөх жижиг хот” зурагтаа буйдхан жижиг суурингийн оршин суугчдын өдөр тутмын амьдралыг хүчтэй, дулаан өнгөөр дүрсэлжээ.
  • Зураач Рипл-Руной 1912 онд зурсан “Шомодь дахь Гестигийн шилтгээн” бүтээлдээ Гести хэмээх жижиг суурин байдаг шилтгээнийг мөнхөлсөн байдаг. Энэ нь “Эрдэнэ шишийн” хэв маягийг шингээсэн гоёл чимэглэлийг агуулсан бүтээл юм.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close