НийтлэлНийслэлFocus

Та – Цэвэрлэх байгууламжийн эхний хэрэглэгч

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Усыг энх тайвны төлөө ашиглах нь” уриан дор тэмдэглэж буй. Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн_төлөө” сэтгүүлчдын клуб нэгдэж, цуврал үйл ажиллагаа зохион байгуулсаны нэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах аялал /2024.03.20/ байлаа.

Нийслэл хотын иргэдийн хэрэглэсэн бохирдолтой усыг хүлээн авч, цэвэршүүлээд Туул голд цутгадаг тус байгууллагын зураг төслийн ажил 1963 онд хийгдэж, 1964 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсноос хойш үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилж, өнөөдрийг хүрээд буй тус байгууллага өнөөдөр анхны төлөвлөлтөөсөө 3-5 дахин илүү ачаалалтай нөхцөлд  ажиллаж байна.

Улаанбаатар хотод дэд бүтэц хөгжихийн хэрээр үйлдвэржилт дүүрэг болгонд бий болж, бүсчилсэн хөгжил хийгдээгүй улмаас цэвэрлэх байгууламжийн хүлээн авах бохир усны бохирдлын хэмжээ өссөн. Түүнийгээ дагаад бохир усанд агуулагдаж байгаа химийн бохирдолтой усны агууламж өссөн нь ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ явуулах боломжгүй болох нөхцөл байдал үүссэн нь хамгийн том хүндрэлтэй асуудлын нэг юм. Мөн бохир усанд агуулагдаж байгаа механик хог хаягдал буюу  хүний хэрэглээнээс гарч байгаа үсний сэв, нойтон салфетик, памперс, хоолны үлдэгдэл маань нэг хүнээс гарч байгаа ч цаашлаад 5 хүн, 10 хүн, 100 хүн, 1 сая гаруй хүний хаягдал болон нэг шугамаар урсаж ирдэг нь маш том хүндрэлийн нэг болоод байна. Ингэж хог хаягдал бөөгнөрч ирснээр Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулах эрсдэл үүсгэдэг. Ийм хүндрэл өдөр бүр 3-4 удаа тохиолддог гэдгийг Цэвэрлэх байгууламжийн албаны ахлах инженер н.Бадамханд мэдээлэл өгөх үеэрээ онцолж байлаа.

Цэвэрлэх байгууламжийн албаны ахлах инженер н.Бадамханд “Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудал” сэдвээр өгсөн мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.

Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ажилтан албан хаагчдын иргэдэд хандсан уриалга зэрэг мэдээллийг доохи бичлэгээс үзнэ үү.

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр, түүний учир шалтгаан болон цаашдын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг доорхи бичлэгээс үзнэ үү.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close