WorldFocus

Шингэрүүлсэн хий ачсан автомашин дэлбэрсний улмаас гал сөнөөгчид түлэгдэж, бэртжээ

АНУ-ын Лос-Анжелес хотод орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 07:00 цагт шингэрүүлсэн хий ачсан автомашин Аламеда гудамж, Хенри Фордын өргөн чөлөөний орчимд дэлбэрчээ.

Ослын голомтод Гал түймэртэй тэмцэх албанаас 12 гал сөнөөгч ажиллаж байсан бөгөөд 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгдсэн байна.

Тус ачааны машин нь 378.54 литр байгалийн шингэрүүлсэн хийн багтаамжтай хоёр тусдаа цистерн тээвэрлэж явсан гэж Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. 

Эх сурвалж: https://abc7.com/firefighters-explosion-engine-truck/14428257/

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close