Байгаль орчинОнцлох

Нэгдүгээр сарын эхээр ихэнх нутгаар дулаан байна

Цаг уурын байгууллагаас 2024 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. 

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур Олон Жилийн Дунджаас/ОЖД/ дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар дунджаас 3-5°С-аар хүйтэн байх нь.

Сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөв гарчээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд болон Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны явцыг доорх зурагт харуулав.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–5°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД–аас 3–5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг доорх зурагт харуулав.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 2–4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 2–5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг доорх зурагт харуулав.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас 1–2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэдзарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй (Зураг 6) байна. Агаарын температур, хур тунадасны явцыг доорх зурагт харуулав.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас 2–4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж цасан шуурга шуурч болзошгүй.

Эх сурвалж: ЦУОШГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close