“Ability expo”-д 1500 гаруй хүн оролцов
Ability expo арга хэмжээг уламжлал болгон 5 дахь жилдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон хувийн хэвшил, ажил олгогчид, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгууллаа.
Энэ удаагийн “Ability expo-2023” онцлог нь хөдөлмөр эрхлэлт ба хүртээмж, боловсрол, сүүлийн үеийн технологийн шийдлүүдтэй танилцах, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн холбогдох зүйл заалтын талаар ажил олгогч байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэх зэрэг олон талын ач холбогдол үр дүнтэй үйл ажиллагаа болж байна.
Арга хэмжээнд 1500 гаруй оролцогч, 55 ажил олгогч байгууллагууд 87 ажлын байрын захиалгыг санал болгосон бол 150 ажил хайж буй иргэн бүртгүүлж оролцлоо. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнд 64 байгууллага, 12 аж ахуй нэгж, 14 ТББ, 30 гаруй иргэн оролцож, нийт 4 сая 500 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийсэн байна.