Эдийн засагFocus

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 62-т эрэмбэлэгджээ

Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон ЭЗБӨЧСТ-ийн зүгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-г танилцуулж байна.

Өрсөлдөх чадвар хамгийн сайн улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд эрэмбэлэгдэв.

Өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улсууд байна.

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноотой байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.

Монгол Улсад тулгарч болох сорилтууд:

  • Инфляцын түвшин өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй.
  • Ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудлууд хэвээр байна.
  • Валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна.
  • Сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй.
  • Орос-Украйны дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон Бээжин Тайваны хоорондох хурцадмал байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close